Ажлын байрны боломж

Шинэ цагийн эрчимтэй өөрчлөгдөж буй бизнесийн ертөнцөд мэргэжлийн хуульчийн чиг үүрэг улам бүр нэмэгдэж, тэр хэрээр өрсөлдөөнтэй болж байна. Иймээс, бид өөрийн ажил мэргэжлээ хүндэтгэж, улам бүр боловсрохыг эрмэлзэж буй мэргэшсэн ажилтнуудыг ямагт сонирхож байдаг.

Хэрэв та бидэнтэй хамтрах сонирхолтой байгаа бол өөрийн товч анкетыг горилогчийн зорилго, хувь хүний онцлогийг тодорхойлон тайлбарласан захидлын хамтаар info@monrusconsulting.ru гэх цахим хаягаар явуулаарай

Горилогчид тавих шаардлага:

  1. Албан тушаал: хуульч
  2. Эрх зүйн зөвлөх үйлчилгээний салбарт эсвэл Монгол Улсын төрийн байгууллагад 3-аас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай.
  3. Хэл: Монгол ба англи хэлний өндөр мэдлэгтэй байх. Орос хэлний дундаас зэргийн мэдлэгтэй бол давуу талд тооцно.
  4. Боловсрол: хууль зүйн бакалавр (LLB) ба түүнээс дээш зэрэгтэй.

Ажлын хөлс ба бусад нөхцлийг горилогчтой хийх ярилцлагаар хэлэлцэнэ.

Хамтын ажиллагаа