Дмитрий Олейников

" alt="">Гүйцэтгэх захирал
(хамтран үүсгэн байгуулагч юм)
Мэргэшсэн чиглэл:
  • Олон улсын банкны эрх зүй
  • Олон улсын худалдааны эрх зүй
  • Компанийн эрх зүй
Хэлний мэдлэг:
  • Орос хэл
  • Англи хэл
Төлөөлөх салбар:

Олон улсын банкны эрх зүйг дагнан, олон улсын худалдаа ба компанийн эрх зүйн асуудлаар зөвлөнө.

Боловсрол:
  • 1994-1999 – Байкалын Улсын их Сургууль, эрх зүйн факультет.

Ноён Олейников нь “Монросконсалтинг” хуулийн фирмийг хамтран үүсгэн байгуулагч, тус фирмийн партнер хуульчдын нэг юм.

Зөвлөх компанийг байгуулахаас өмнө ноён Олейников 2007 оноос эхлэн удаан хугацаагаар Монголын хөрөнгө оруулалтын тэргүүлэх банк болох “Чингис хаан” банкны хуулийн хэлтсийг удирдан ажиллаж байсан. Түүний ажлын хүрээнд банкны болон харъяа компаниудад эрх зүйн ажлуудын чиглүүлэлт ба хяналт багтаж байв.

Тэрээр, тус банкны Зээлийн хорооны болон Удирдах Зөвлөлийн гишүүний үүргийг тус тус гүйцэтгэж байв. Мөн групп компаниудын захирлуудын зөвлөлийн гишүүнд багтаж байв.

Монгол Улсад мэргэжлийн үйл ажиллагаа явуулахаасаа өмнө Дмитрий нь Өмгөөлөгчдийн холбооны гишүүний хувьд ОХУ-д эрх зүйн идэвхтэй практик ажиллагаа явуулж байсан бөгөөд Москва хотод зөвлөх үйлчилгээний компанид хуулийн хэлтсийн захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай.

Тэрээр хууль, эрх зүйн зөвлөх үйлчилгээ болон практик туслалцааг Монгол, Орос хоёр улсын нутаг дэвсгэрийг хамран явуулдаг.

Ноён Олейников нь ОХУ-ын Хуульчдын холбооны гишүүн бөгөөд Монгол Улсын Хууль зүйн яамнаас итгэмжилсэнтус улсын нутаг дэвгэрт албан ёсоор ажиллах эрхтэй, тусгай зөвшөөрөлтэй гадаад хуульч болно.

Хамтын ажиллагаа