Компани
«MONRUSCONSULTING LAW FIRM»хуулийн фирм нь дотоодын болон олон улсын зөвлөх үйлчилгээний салбарт хуримтлуулсан арвин туршлагатай, ажил мэргэжлийн итгэл үнэмшлээрээ нэгдсэн, олон улсын стандартад нийцсэн хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой Монгол, Орос, Америк хуульчдын хамтарсан нөхөрлөл бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт 2011 оноос үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна.
Манай фирмийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь Монгол Улс ба ОХУ-ын нутаг дэвсгэрт үндэсний болон гадаадын бизнесийн үйл ажиллагаанд хууль эрх зүйн цогц зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд оршино.
Манай үйлчлүүлэгчид бизнесийн янз бүрийн хүрээ ба хөгжлийн түвшинг төлөөлдөг. Бид дэлхийн эдийн засгийн чиг хандлага, өөрчлөлтөд хөл нийлүүлэн, түүгээрээ өөрийн эрх зүйн зөвлөх үйлчилгээ болон үйлчлүүлэгчдийнхээ цар хүрээг өргөтгөхийг зорин ажилладаг.
Бидний давуу тал болох Монгол ба Орос хоёр улсын хууль тогтоомж, түүний хэрэглээ, практик үйл ажиллагааны туршлага нь тус хоёр улсын нутаг дэвсгэрт явагдаж буй бизнес үйл ажиллагаанд иж бүрэн эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх боломж олгож байгаа юм.
Орчин үеийн хууль эрх зүй, эдийн засаг ба нийгмийн бодит байдлыг болон Монгол Улс ба ОХУ-д бизнес эрхлэх онцлогийг сайтар ойлгох нь биднээс ажил төрөлдөө маш их анхаарал хандуулахыг шаардаж байдаг. Тус фирмийн хуульчид нь өөрийн ажил мэргэжлийн арвин туршлагатаа тулгуурлан үйлчлүүлэгчдийн бизнесийн тогтвортой ба хурдацтай хөгжлийг дэмжихэд шаардлагатай тааламжтай эрх зүйн нөхцлийг бүрдүүлэхээр хичээн ажиллаж байна.
Хууль, эрх зүйн практикийн янз бүрийн салбарт үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг бүрэн төлөөлөхөд дээрх 2 орны ажил хэрэг, бизнесийн амьдралын бүхий л нарийн зүйлсийг хөндөх болдог нь бидэнд үйлчлүүлэгчдийгээ улам сайн судлан ойлгох, тэдний эцсийн зорилт зорилгыг тодорхойлох боломж олгодог.
Бид зөвлөх үйлчилгээний салбарт ажиллах онцлогийг харгалзан мөрдөгдөж буй хууль тогтоомжоос гадна бизнес эрхлэхэд баримталж буй олон улсын ёс зүйн стандарт, эрх зүйн соёлыг удирдлага болгон ажилладаг бөгөөд энэ нь бидний үйлчлүүлэгчдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагыг өндөр түвшинд хангах эрмэлзлэлийг бодит болгодог.